ПАК ГЫН ХЕ “БУРУУГҮЙ” ГЭЖ МЭДҮҮЛЛЭЭ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр /2017.05.23/ өглөөний 10.00 цагт Сөүл хотын шүүхэд эхэлсэн байна. Шүүх хуралд Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Шил нар оролцож байна. Мөн энэ хэрэгт холбоотой хэмээн саатуулагдаж байгаа Lotte группийн тэргүүн Шин Дон Бин мөн шүүх хуралд иржээ.Шүүх хуралдааныг телевизийн YTN сувгаар шууд дамжуулсан бөгөөд Ерөнхийлөгч асан гартаа гавтай шүүх хуралдааны танхимд орж иржээ. Пак Гын Хэ түүнд тулгаж байгаа бүх ялыг үгүйсгэж, “буруугүй” гэдгээ мэдэгдсэн байна. Пак Гын Хэд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, бизнесийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, улсын нууц задруулсан зэрэг 14 зүйл ангиар ял тулгаж байгаа юм. Энэ шүүх хурлаас өмнө хэргийн анхан шатны мэдүүлэг авах хурал болсон бөгөөд эдгээрт Ерөнхийлөгч асан биеэр оролцоогүй, харин өмгөөлөгч нь төлөөлөн оролцож, мөн үйлчлүүлэгч нь “буруугүй” хэмээн мэдүүлсэн. Дараагийн шүүх хурал хоёр өдрийн дараа болно

сэтгэгдэл үлдээх