АРХАНГАЙ АЙМАГТ НОМЫН САНГИЙН НЭЭЛТЭНД ОРОЛЦСОН Ж.БАТСУУРЬ САЙД “ӨӨР ЮМ” ХАЙЧЛАХААР БОДОЖ ЯВЖЭЭ

Сүүлийн үед манай улсад хүн болгон л археологич, эртний судлалын их эрдэмтэд болчихсон цохиж яваа. Архангай аймгийн уул хаднаас Монгол “Итгэлт хамба”-ын занданшуулсан цогцос “олж” зарахаар явж байсан нэг тохиолдол байна. Өмнөговиос бөөн батарын араг ясыг “зэрлэгээр” олборлоод үнэ ханнш судлаад явж байсан нь ч бий. Энэ бүхнийг хариуцсан яам хэдийгээр байдаг ч ийм л эмх замбараагүй болчихоод байна. Яам унтаж байхад даам гардаг хулгайч нараас гадна мэргэжлийн яамны удирдлага нь хүртэл хачин юм бодож хийж явдаг болжээ. Саяхан БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын эрхэм гишүүн Ё.Баатарбилэг нар Архангай аймагт шинээр ашиглалтанд орж буй номын сангийн нээлтэнд оролцож, эрдэм номтой эгнэгт нөхөрлөж яваарай хэмээн хүүхэд багачуудад “билиг” сургаалаа хайрлаж байсан билээ. Гэтэл сайд, гишүүн хоёр өөр юм бодож явсан байж магадгүй гэнэ. Учир нь археологийн мэргэжилтэйн дээр нэг үе энэ талаараа хэл аманд хүртэл орж байсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилиг, салбарын сайд Ж.Батбаатар хоёр дөрөө харшуулан номын сангийн нээлтэнд тууз хайчилсан ба “өөр юм” хайчлахаар зэхэж яваа гэх хардлага ч дагуулж эхлээд байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрт Хүннүгийн хаадын булш бүхий түүх археологийн хосгүй өв бүхий газар байдаг юм байна. Археологич мэргэжилтэй эрхэм гишүүн нутгийн хүний хувьд, тухайн аймгийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд сайн мэдэх нь гарцаагүй. Манай археологчид Хүннүгийн нэгэн их хааны булшийг хэдэн жилийн өмнө анх илрүүлж байсан гэнэ. Булшнууд баруунаас зүүн тийш цуварсан байдалтай тавигдсан бөгөөд оршуулгын газар уртааш 2,2 км, өргөөш 1,3 км тайлбай эзэлдэг аж. Одоогоор 452 булшийг илрүүлж бүртгэсэн бөгөөд “Гол мод-2” дурсгалын нэгдүгээр булшинд малтлага хийсэн урт нь үүргэвчний хамт 84 метр хүрч байжээ.Түүнээс гадна энэ булшны нүхний гүн 22 метр хүрсэн байдаг гэнэ. Мөн арав гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, будагтай сав суулга, хүрэл тогоо, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг сонирхолтой олдвор эд өлгийн зүйлс гарч байжээ. Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворууд дундаас амьтны дүрсийг товойлгон сийлбэрлэсэн хаш эдлэл, домгийн ганц эвэрт амьтдын дүрстэй эмээлийн хударга хөмөлдрөгний алт, мөнгөн чимэгнүүд зэрэг нь судлаачид болон олон нийтийн анхаарлыг татдаг. Түүнээс гадна язгууртны булшны нэгэн дагуул булшнаас Ромын хийцийн хөх өнгийн шилэн аяга илэрч байсан гэнэ. Тэгвэл БСШУС-ын сайд Ж.Батсуурь Монголын нэр нөлөө бүхий археологичидтой нийлэн Хүннүгийн хааны хамгийн том булшийг БНХАУ-ын археологичдоор малтуулах гэрээ байгуулах гэж буй гэнэ. Ингэвэл Хүннүгийн хаадын дэлхийд хаана ч байхгүй хамгийн том булшийг хятадууд малтах болсон гэсэн үг. Түүнчлэн Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, БНХАУ-ын археологчдын Хүннүгийн хааны булш ухах хоорондын  гэрээнд хууль бус, ноцтой олон заалт орсон гэнэ. Алт ухаад, нинжа болоод амжихгүй бол археологийн олдвороор баяжих гэдэг болсон ард иргэдтэй Монгол улсын төрийн сайд нь хожим “Би юу хичихэв ээ?” гээд сууж байх вий дээ.

сэтгэгдэл үлдээх