Оросууд Lada 4x4 дээр суурилсан жип машин үйлдвэрлэх гэнэ

Оросуудын Тольяттид үйлдвэрлэх шинэ жип машиныг "Сталкер" хэмээн нэрлээд байгаа бөгөөд "ВИС-Авто" үйлдвэрт угсрах ажээ.

Энэ шинэ жипний техник үзүүлэлт нь уртаараа 3550 мм, өргөн нь 1646 мм өндөр нь 1751 мм байх юм байна. Машин хоёр хаалгатайгаар үйлдвэрлэгдэх агаад дөрвөн хүний суудалтай. хөдөлгүүр, хөдлөх эд анги нь ерийн Lada 4x4-ийнх байх агаад хөдөлгүүр нь 1.7 мөн 5 дамжлагат автомат араатай байх гэнэ. 

Шинэ жипний үнэ ханшийг урьдчилсан байдлаар 455 900 рубль гэж тооцолж байгаа юм. Энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 20 сая төгрөг болох бололтой.
 

сэтгэгдэл үлдээх