Оросууд алан хядах ажиллагаанаас болгоомжилж Британид аялахгүй байхыг анхааруулав

Ростуризм алан хядах ажиллагаа Их Британид дахин гарч болзошгүй тул, тийшээ аялахаар төлөвлөж байгаа иргэддээ зорчихгүй байхыг анхааруулжээ.

"Харин Их Британийн нутаг дэвсгэрт нэгэнт очсон жуулчдыг тээврийн хэрэгслээр зорчихдоо туйлын хянамгай байж, бөөн хүмүүс болон, жагсаал цуглаан хийгээд аялалын чиглэлд олныг хамарсан арга хэмжээ орсон бол түүнээсээ татгалзахыг.." анхааруулсан байна хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв.

Лхагва гаригт Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй алан хядах ажуиллагааны аюултай түвшинг зарласан юм.

сэтгэгдэл үлдээх