Арианагийн тоглолтыг цусанд живүүлсэн амиа золиослогч Салман Абеди

Манчестерт дэлбэрэлт зохион байгуулж олон арван хүн түүний дотор хүүхдүүдийн амийг хөнөөсөн этгээдийн зургийг нийтлэв.

Ариана Грандийн тоглолтын үеэр Манчестерт болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан этгээдүүдийн нэгний гэрэл зургийг Британийн цагдаагийн олонд зориулан нийтлэлээ.

Дэлбэрэлт болохоос хэдэн цагийн өмнө уг этгээд хяналтын камерт бичигдсэн байна. Уг этгээдийг  Салман Абеди гэх бөгөөд гэрээс нь бөмбөг хийх тусгай газар илрүүлсэн юм.

Салман Абеди дэлбэрэлт болохоос 15 минутын өмнө Ливид байдаг ахтайгаа утсаар ярьж байсан хэмээн мэдээлж буй.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар