Ким Чен Ун пуужингаас хамгаалах системийг бөөнөөр нь үйлдвэрлэхийг зарлигдав

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “шинэ маягийн” агаараас эсэргүүцэн хамгаалах системийн туршилтын буудлагын үеэр байлцжээ, хэмээн Хойд Солонгосын Төв Цахилгаан мэдээллийн агентлаг дамжууллаа.

Тус агентлагийн мэдээлснээр цэргийн удирдлагуудыг магтаад “өнгөрсөн оныхтой харьцуулвал шинэ систем байг илрүүлэх, мөшгөх хийгээд байг устгах оновч нь илт нэмэгдсэн байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн тэрээр энэхүү “шинэ системийг” эх орныхоо бүх нутаг дэвсгэрийг хамран бүрхэх “ой мод” шигээр олноор нь үйлдвэрлэж, “дайсны агаарт ноёрхдог гэсэн хуурамч үзлийг нь устгах хэрэгтэй” хэмээн зааварласан байна.

Хойд Солонгосын шинэ “агаараас хамгаалах систем” нь дайсныхаа пуужин, нисгэгчгүй нисэх аппаратыг устгах зориулалттай гэнэ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 Сар

ЗӨВ ХӨ ХИЙРХСЭН АНУ ЯПОН 2-Г БУДАА БОЛГООД ӨГӨӨЧ ...ТЭР ТЭРГҮЙ НААД 2 ДЭЭР ӨМНӨДҮҮД ЧИНЬ ТЭГЬЕ ИНГЭЕ ГЭЭД ГУЙГААД ИРНЭ...ХҮЧИРХЭГ УДИРДАГЧ АА ГЭЖ?????