Бангладешт бяцхан "өвгөн" мэндэлжээ

Бангладешт яг өвгөн хүн шиг харагдах бяцхан нярай эхээс мэндэлсэн байна.

TMZ-гийн мэдээлснээр, эмч нар бяцхан хүүг Холливудын алдарт кино болох Брэд Питтийн гол дүрийг нь бүтээсэн  "Бенжамин Баттоны нууцлаг түүх" кинотой харьцуулсан байна. Тус кинонд багадаа өвгөн мэт харагдах хүү нас өтлөх тусам залуужсаар эцэст нь бяцхан хүү болон хувирдаг тухай өгүүлдэг билээ.

Яг үэнэдээ энэ хүү генийн өөрчлөлтийн өвчинтэй мэндэлсэн хэрэг. Энэхүү ховор өвчний улмаас хүн эрт өтөлж, эрт хорвоог орхидог. Харин Дакка хотын эмч нар хүүг эрүүл болгохын төлөө бүхнийг хийнэ хэмээн хэлсэн байна.

сэтгэгдэл үлдээх