Бас нэг монгол охин Т.Алонгоо дэлхийн супермодель боллоо


Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгах супер моделиор Тунгалагтамирын Алонгоо тодорсон юм. Тэрээр Макаод болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон “Дэлхийн өсвөр насны супермодель-2017” номинацийн эзэн болж титэм мөн Гран-при шагналыг гардан авсан юм.

Титмийг өнгөрсөн оны супермодель Т.Шинэтуяа гардуулсан нь бүр ч бахархмаар байлаа.

Тавдугаар сарын 21-28-нд болсон 10 дахь удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Алонгоо түрүүлсэн.

сэтгэгдэл үлдээх

Namuun

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Bayar hurgeye!ulam ih amjilt husye!