ирж буй цаг...

Хүү маань дөрвөн настай болов. Дэгэж дэрвэх үе. Эцгийн гэрт жаргал амсаагүй хүн эртийн гэрт жаргал амсдаггүй юм гэж өвгөд ярьдагсан. Хүүгээ бодож байна. Ирээдүй нь ямархан байх бол оо гэж.. Бид гайхуулах хувьсгалыг үнэхээр хийж чадсан уу тэгээд улс орон хөгжсөн юм уу. Үр хүүхэддээ юуг тайлбарлах бил ээ. Эх орон маань сайн сайхан байна аа гээд өнгөрүүлэх үү. Аль ч улс оронд, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд өөрчлөлт заавал шаардагдана. Тэр хэлсэн болгонд ирээдүй минь булингартаад байна даа. Бидэнд нэг л зүйл дутагдаад байна. Найзуудаа өөрсдийгөө цэнэглэе. Уул уурхай, эдийн засаг ярьсаар эдүүгээ хүрлээ. Бүхнийг өөртөө энэ цаг хугацаандаа хөрөнгө мөнгөө захиран зарцуулах гээд байгаам уу. Улс орны хөгжил зогсонги болох, ард иргэдийн амьдралд нааштай өөрчлөлт гарахаа болих, ерөнхий тогтолцоо, түүний үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй болно. Ирээдүй биднийг уучлах гэж үү. “Хэрэлдэхгүй амар амгалан” байхсан. Хөлөө жийлцэхгүй гэж шүү дээ.

Бороо шиврэх энэ л агшинд хүүгээ бодож сууна. Би хаана, хэнтэй, ямар цаг үед ХҮҮХДЭЭ сургамжлаад байгаа юм бэ. Надад сургамжлах үүх түүх бий юу. Задгай төрийн тухай юу, нэгнээ матаж АТГ-т өгдөг заншлын тухай тухай юу, бүүр эсвэл үгсийн сангаас 4 үсэг хасч төсвөө нэмэгдүүлэх гээд байгаа ШУА уу.

Би хүүдээ гэрэл гэгээт ирээдүйг бэлэглэмээр байна. Ард иргэд өөрчлөлтийг хүсч эхэлдэг. Ийм өөрчлөлтийг хүсэх хүсэл, шаардлага нь хувьсгалын тохироо болон бүрэлддэг. Ирээдүйн төлөө шүү. Энэ хүлээлт шаардлагад нийцүүлэн гарч ирж буй хөдөлгөөн санаачлага нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хувьсгал болон өрнөж, хүсч буй өөрчлөлтийг авчирдаг юм. Монгол оронд 1911 онд болсон, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь, олон зуун жилд Монгол оронд ноёрхсон Манжийн дарлалыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлэлээс үүдсэн.

Харин 1921 оны Ардын хувьсгалын талаар, өнөөдөр янз бүрээр дүгнэн тайлбарладаг ч, Монгол Улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зураг дээр өөрийн хил хязгаартай, бие даасан тусгаар улсын статусыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэнд гол ач холбогдол нь оршдог.

1990 оны Ардчилсан хувьсгал, монгол оронд олон жил орчин тогтнож байсан нийгмийн тогтолцоог халж, дэлхийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага руу тэмүүлсэн, эрх чөлөө, чөлөөт сонголтын төлөөх өөрчлөлт байсан юм шүү. Ингээд бодоход монголчууд гайхамшигтай байсан биз хүү минь. 1990 оны ардчилсан хувьсгалаас монголчууд их олон зүйл, өөрчлөлтийг хүлээж байлаа. Өнгөрсөн хорин хэдэн жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт, олсон ололт багагүй байгаа хэдий ч, хамгийн гол зүйл болох шударга ёс, эрх чөлөө, чөлөөт сонголт төдийлөн хэрэгжсэнгүй. Энэ алдаа байлаа. Оносон маань олон ч алдсан нь олон байсан юм шүү. Ажилгүйдэл, шударга бус байдал, хүнд суртал, авилгал хээл хахуулийн тогтолцоонд дургүйцэн бухимдаж байна. Тэд өөрчлөлтийг хүсч байна.

Хүү минь чи энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Нэгдүгээрт шударга ёс. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу гэж ялгалгүйгээр, хууль зөрчсөн хэн боловч  хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болго. Дараа нь тунгалаг төрийг жинхэнэ утгаар нь бий болго. Төрийн албыг бизнес болгон хувиргаж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан олон нийтийн өмч хөрөнгийг завших бололцоог хаа. Монгол хүнийхээ үнэлэмжийг өсгө. Би хүү чамайгаа үүнд л бэлдэж хөрвөжүүлэх болно. Цас бударч орчныг шинэ юм шиг болгосон ч дор нь бүх муу муухай далдлагдан үлддэг юм шүү. Хүүгээ л бодож сууна. Чам руу дөтлөх ирээдүйг аль болох гэрэл гэгээтэй байлгахсан.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх