Энгийн байхыг хүснэ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Германы ‘BMW’ компани Хятад, Өмнөд Африк дахь үйлдвэрлэлээ танах шийдвэрийг даваа гаригт гаргалаа. Хятадын Шэнянь, АНУ-ын Росслин хот дахь үйлдвэрээ нэг өдөр хааж, үйлдвэрлэлээ түр зогсооход хүрчээ. Автомашины эд анги нийлүүлэгч Италийн компанийн нийлүүлэлтэд асуудал гарснаас Германы Лейпциг дэх ‘BMW’ үйлдвэрт ч хүндрэл үүссэн байна. Компанийн төлөөлөгч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зогсоох үйл ажиллагаа ганц нэг өдрөөр зогсохгүй гэдгийг тайлбарлажээ.

‘BMW’ компани Хятадын зүүн хойд хэсэгт хоёр үйлдвэртэй бөгөөд Хятадын Brilliance China Automotive Holdings компанитай хамтран 3 болон 5-р цувралаа үйлдвэрлэдэг байна. ‘BMW’ компанийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан Хонгконгийн хөрөнгийн биржид Хятадын компанийн хувьцаа 0.3 хувиар буурчээ.

Үүний зэрэгцээ АНУ-д тансаг зэрэглэлийн автомашины худалдаа 2013 оны есдүгээр сараас хойш буурсаар өнгөрсөн дөрөвдүгээр сард 11 хувьд хүрчээ. Тухайлбал, ‘BMW’ компанийн АНУ дахь нийлүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард 9,3 хувиар буурсан бол Mercedes-Benz 8.5, Lexus 11,1 хувиар буурсан байна. Гэхдээ 2016 оны загварын автомашины борлуулалт өнгөрсөн жил найман хувиар өссөнөөр  таван жилийн өмнөхөөс гурван хувийн өсөлттэй гарчээ. ‘BMW’ компани өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 22,624 ширхэг автомашин худалдсан нь 2016 оныхтой харьцуулбал 2000-аар буурсан үзүүлэлт аж.

Дэлхийн өндөр борлуулалттай тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчдийн нэг ‘BMW’ компани 1916 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэжээ.

сэтгэгдэл үлдээх