Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 64.3 хувийн саналаар түүнийг Засгийн газрын гишүүнээс чөлөөллөө. УИХ-ын дарга салбарын сайдыг томилогдтол орлон гүйцэтгэгчийг өнөөдөр яаралтай томилохыг үүрэгдсэн юм. Хуулиараа БСШУС-ын сайдыг ЗГХЭГ-ын дарга түр орлон гүйцэтгэдэг байна. Тиймээс өнөөдрөөс дараагийн сайд томилогдтол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна. 

сэтгэгдэл үлдээх