Монголын жүдочдын чинсаа  

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг гаргажээ. Энэхүү чансаанд манай эмэгтэй жүдочдоос олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-д тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Мөн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг гуравдугаар байрт жагсав. Энэ жинг Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг тэргүүлж байгаа юм.

Харин эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин тавд, Г.Болдбаатар есөд бичигдэж байна. Мөн 66 кг-д Д.Алтансүх долоод, 73 кг-д Г.Одбаяр зургаад, 81 кг-д Н.Дагвасүрэн 10-д жагслаа. Тэгвэл олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 100 кг-д 42 дугаар байрт бичигдээд байна.

сэтгэгдэл үлдээх