Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг аравдугаар сарын 1-ний дотор өргөн барина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолын төслөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэгт үүрэг өгч байгаа. Д.Лүндээжанцан ахлагчтай ажлын хэсэг энэ сарын 5-наас дээрх тогтоолын төслийг хэлэлцэж боловсруулсан төслөө ирэх есдүгээр сарын 10 хүртэл олон нийтээр хэлэлцүүлэх юм. Улмаар төслөө эцэслэн боловсруулж аравдугаар сарын 1-ний дотор өргөн барихаар болов.

сэтгэгдэл үлдээх