БНХАУ-руу зорчихгүй байхыг зөвлөв

Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
  • Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй  байх;
  • Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
  • Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
  • Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Гол, булаг, шандны  түүхий усыг уухгүй байх;
  • Гарыг тогтмол савандаж угаах;
  • Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.

сэтгэгдэл үлдээх