Монголд анх удаа танкийн биатлон болов

Монгол Улсад анх удаа өөрийн гэсэн танкийн биатлоныг зохион байгуулжээ.
Монголын танкчид хоорондоо хүчээ үзлээ хэмээн ОХУ-ын АРД сайт мэдээллээ. Сайтын мэдээлснээр энэхүү тэмцээн Төв аймгийн Сэргэлэн сумын Доёт уулын ойролцоо 016-р ангийн сургуулийн полигон дээр явагджээ.

Т-72 танкуудаас гадна, Т-55 танк оролцсон нь сонирхолтой байлаа. Тэдний экипаж бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэж Т-72 танкаас ер дутсангүй хэмээн оросын АРД сайт онцлон тэмдэглэв. Тус сайтын мэдээлснээр цэргийн 016, 256, 186, 167, 327, 311 ангиуд болон ҮБХИС-ийн багууд оролцсон байна.

Тус тэмцээний тэргүүн байрыг цэргийн  № 167, дэд байрыг № 327, гутгаарыг байрыг № 016 цэргийн ангийн багууд эзэллээ хэмээн asiarussia.ru сайт мэдээлсэн байна.

сэтгэгдэл үлдээх