ГУРВАН НЭР ДЭВШИГЧ ХАЛЗ МЭТГЭЛЦЭХ ҮҮ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 26-ны өдөр товлогдсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурван нэр дэвшигч МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэх асуудлыг гурван намын Ерөнхий нарийн бичиг нар МҮОНРТ-ийн удирдлагатай өчигдөр /2017.06.04/ уулзаж ярилцжээ. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан нар МҮОНРТ-ийн удирдлагуудтай уулзаж, мэтгэлцээн явуулах боломжтой эсэхийг ярилцсан байна. Олон нийтийн зүгээс нэр дэвшигч нарыг мэтгэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Одоо албан ёсоор мэтгэлцэх эсэхийг тодорхой болгоогүй ч намууд нам дотроо энэ асуудлыг ярилцаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байгаа гэнэ.

сэтгэгдэл үлдээх