АЛАН ХЯДАГЧДЫГ ОЛСОН Ч ДАРААГИЙНХ НЬ ХЭН БЭ

Их Британийн нийслэл Лондон хотод өнгөрсөн Бямба гаригийн орой хүмүүс рүү халдсан гурван этгээдийн хоёрынх нь нэрийг цагдаагийнхан зарлалаа. Гурван этгээдийг цагдаагийн буудан хөнөөсөн. Эд бол 27 настай ХурамШазадБатт, 30 настай РашидРедуан юм. Хоёул Лондон хотын зүүн хэсгийн Баркинг дүүрэгт амьдардаг байжээ. Гурав дахь этгээдийн нэрийг цагдаагийнхан хараахан зарласангүй. Хурам Шазад Баттнь Пакистан гаралтай, Их Британийн паспорттай. Харин Рашид Редуаны  иргэншлийг тогтоож амжаагүй хэмээн цагдаагийнхан мэдээллээ. Цагдаагийн эх сурвалжаар Рашид нь Марокко, эсвэл Ливи гаралтай байх магадлалтай, мөн төрсөн он сар нь эргэлзээтэй байгаа ажээ. Энэ хоёрын биедээ Ирландаас олгосон биеийн байцаалттай байжээ. Хурам Шазад Баттнь 2016 оны аравдугаар сар хүртэл түргэн хоолны Kentucky Fried Chicken компанийн харъяа Auriga компанид ажиллаж байсан, үүнээс өмнө зургаан сар Лондоны метронд дадлагажигчаар ажиллаж байжээ. Нэрийг нь зарласан хоёр этгээдээс ХурамШазадБаттнь Их Британийн Аюулгүйн албаны сэжигтэй хүмүүсийн жагсаалтад байжээ, харин РашидРедуаны талаар мэдээлэл байхгүй хэмээн Скотланд Ярдаас мэдээллээ. Зургадугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Лондоны гүүрийн явган хүний хэсэг рүү цагаан өнгийн фургон машинаар орж ирэн хүмүүсийг дайрч эхэлсэн бөгөөд машин явган хүний замын үзүүр дэх Боро зах хүрэн эргэх боломжгүй болмогц машинаас гурван эрэгтэй хүн бууж ирэн хүмүүсийг хутгаар сийчиж, хутгалсан. Боро захын ойролцоо байсан гурван цагдаа тэдний гарт амь үрэгдсэн. Нийтдээ тэдний гарт долоон хүн амь эрсэдсэн бөгөөд 48 хүн шархдаж, гэмтсэний 18-ых нь бие хүнд байгаа юм. Энэ хэсэгт жуулчид ихээр ирдэг. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Франц, Шинэ Зеландын иргэд байгаа. Лондон хотын Захирагч Садик Хан хотын аюулгүй байдлыг хангахаар бүхий л хүч нөөцөө дайчилж байгаагаа мэдэгдсэн. Одоо Лондон хотын гудамжаар цагдаагийнхан байнга эргүүл хийж байна. Алан хядагчдпыг олсонэ ч дараагийнх хэн бэ гэдэгт бүх нийтээр санаа зовниж байна.  

 

сэтгэгдэл үлдээх