НАТО-гийн цэргийн сургуулийн идэвхитэй үе болох Saber Strike 2017 эхэллээ

Балтийн орнуудад НАТО-гийн цэргийн хээрийн сургуулийн идэхитэй  үе болох эхэллээ.

Америкийн цэрогийн эвслийн мэдээлж буйгаар НАТО-гийн гишүүн орнууд Балтийн  Эстон, Литва, Латви болон Польшийн зэвсэгт хүчинтэй хамтарсан энэ хээрийн сургуулийг энэ сарын 24-нийг дуустал явуулах ажээ.

Польшийн байлдааны батальоны бүлэглэл Литвийн өмнөд бүст болзошгүй дайсны десантын цохилтыг Латви болон Польш орчимд болох үед түүнээс хамгаалах, мөн болзошгүй дайсны нисэх хүчний цохилтоос хамгаалах сургуулилтыг Их Британийн агаарын хүчин АНУ-ын нисдэг тэрэгтэй хамтран польш-тивийн хил орчимд няцаах, мөн Польш, Эстон болон Латвийн нэгдсэн батальоны хүчин гол гатлах сургуулилт хийх гэнэ.

Польш болон Балтийн орнуудын цэргийн албан хаагчдаас гадна энэ сургуулилтад Бельги, Канад, Хорват, Дани, Финлянд, Франц, Герман, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Португали, Словени, Словак, АНУ мөн Их Британийн цэргийн албан хаагчид, зэвсэг техник оролцож байгаа юм.

 

сэтгэгдэл үлдээх