“Америкийн мисс" тэмцээнийг анх удаа монгол бүсгүй шүүнэ

66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11-т багтсан А.Баярцэцэг дахин АНУ-д уригджээ. Тэрбээр ирэх наймдугаар сард Вашингтон хотноо болох “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээний шүүгчээр ажиллахаар болсон байна. Өнгөрсөн онд Вашингтонд болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Пуэрто-Рико улсын гоо бүсгүй Стефани дел Валле титмийн эзнээр тодорч байсан. Тэгвэл Монголын оролцогч А.Баярцэцэг авьяас миссийн үзүүлбэрт тэргүүлж, шилдэг 25-т шууд багтсан. Мөн үзэгчдийн саналаар тэр шилдгийн шилдэг 11-т үлдэж, улсынхаа амжилтыг ахиулсан юм. А.Баярцэцэг энэ жил дахин Вашингтонд очихоор боллоо. Гэхдээ энэ удаа “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүхээр болсон байна.

сэтгэгдэл үлдээх