Ж. Эрдэнэбат: Хөрс боловсруулах техникийг дөрвөн жилийн хугацаатай зээлээр олгож байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ

МУ-ЫН ХЭМЖЭЭНД ЭНЭ ОНД 381.6 ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалах зорилт дэвшүүлээд байна.

Үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. 

Тухайлбал, “Үндэсний аян өрн

сэтгэгдэл үлдээх