Чөлөөтийнхөн дэлхийд тэргүүлж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан чансаанд Монголын найман бүсгүй багтжээ. Тодруулбал, 53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18, 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт бичигдсэн байна. 63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5”-д бичигдсэн анхны тохиолдол болсон юм. Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.

Чөлөөт бөхийн чинсааг урд өмнө ийм олон монгол бөх эхний 20-т тэргүүлж байгаагүй бөгөөд олимпийн цикл эхэлж байгаа нэ үед олноороо тэргүүлэх болсон нь тив дэлхийд монголчууд ямар хүчтэй өрсөлдөгч вэ гэдгийг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.      

сэтгэгдэл үлдээх

ka

  • [192.168.1.1]
  • 3 Сар

mundag shu