Катар ганцаардаж эхлэв

Филиппинийн эрх баригчид түр хугацаанд өөрийн орны ажилчдыг Катар улс руу зорчихыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг хориг хэр удаан үргэлжлэх талаар албаныхан албан ёсны тайлбар хийгээгүй байна. Филиппинийн 140 мянган ажилчин Катар улсад ажиллаж буй юм. Катар улсыг алан хядах бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг хэмээн буруутгаж Саудын Араб тэргүүтэй долоон орон тус улсаас дипломат харилцаагаа таслаад буй юм. Мөн эдгээр орнууд Катарын Элчин сайд болон иргэдийг нь албадан гаргажээ.

Болж өрнөсөн үйл явдлыг нэхэн сануулахад Катар улсыг террорист бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлдэг, алан хядах ажиллагаа хийгээд оргон зайлсан этгээдүүдийг эх орондоо орогнуулсан гэх үндэслэлээр Саудын Араб тэргүүтэй зургаан орон тус улсаас дипломат харилцаагаа тасалсан юм. Энэ долоо хоногийн эхээр Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Бахрейн, Египет улс тус улсаас харилцаагаа тасалсан бол өчигдөр Ливи болон Йемен улс Катараас мөн дипломат харилцаагаа тасалжээ. Дээрх орнуудад суугаа Катарын Элчин сайдууд эх орондоо очсон байна. Тэгвэл Катараас дипломат харилцаагаа тасалсан улсын тоо долоо боллоо. Учир нь өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагийн орчимд Мальдив улс мөн Катараас дипломат харилцаагаа таслаж буйгаа зарлаж, Катарын бүх нислэгийг хориглосон шийдвэр гаргажээ.

сэтгэгдэл үлдээх