Талибууд Исламын улс бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас суралцаж байна  

Афганистаны нийслэл Кабул хотноо дахин террорист халдлага боллоо. “Халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 16 хүн шархадсан” талаар Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жилани Фархад мэдэгдсэн байна. Уг халдлага орон нутгийн цагаар 3.00 цагийн орчимд болсон бөгөөд амиа золиослогч этгээд мөргөл болж байсан сүмийн ойролцоо амиа егүүтгэсэн аж. Амиа золислогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлжээ.

Исламын шашинтнуудын хувьд чухалд тооцогдох баярын нэг Ариун Рамадан сарын үеэр олон мянган хүн нэг дор цугларч, ирээдүй хойч үеэ Аллах бурхандаа даатгадаг билээ. Рамадан сарын үеэр халдлага гарахаас урьдчилан сэргийлж, исламын шашинтай улс орнууд хамгаалалтаа нэмэгдүүлээд байна.

Кабул хотноо хэдхэн өдрийн өмнө террорист халдлага болж, 150 хүн амиа алдаж, 400 орчим хүн шархадсан билээ. Уг халдлагын хариуцлыг алан хядах Талибан бүлэг өөртөө хүлээсэн юм. Тэд Засгийн эрхийг авах хүртлээ “гол байгаа энгийн иргэдийг болгоно” гэдгээ мэдэгджээ. Талибуудын халдлагууд цаашдаа зөвхөн тэсрэх бөмбөг бус том оврын автомашин, автомат буугаар энгийн иргэдийг хөнөөх Исламын бүлэглэлийн арга ажиллагаа руу шилжиж магадгүй хэмээн тагнуулынхан мэдээлж байна.   

сэтгэгдэл үлдээх