"БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ" КОМПАНИЙ ХУВЬЦААНЫ ХАНШ УНАЛАА, ХАРИН Х.БАТТУЛГЫНХ ЯАХ БОЛ?

     Хөрөнгийн биржид өнгөрсөн баасан гарагт 1, 2, 3-р ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 66,779 ширхэг хувьцаа арилжигдсанаас таван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, долоон хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.Үүнээс "Хархорин" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14,99 хувиар өссөн бол "Баянгол зочид буудал" компанийн ханш хамгийн өндөр буюу 2,76 хувиар уналаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг үнэт цаас 4,120,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

         "Баянгол зочид буудал" компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр унаж байгаа бол тус компанийн эзэн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэр хүндийн ханш "нэр хүндийн яармаг" дээр ямар байгаа бол? Улс төр эдийн засгийн ухаан гэдэг шиг сонгуультай холбоотойгоор хувьцааны арилжаа явуулж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгох туршилтыг Монгол улсад "Анод" банкныхан анх удаа явуулсан түүх бий. Харин нэр дэвшигчийн рейтингтэй хамт, компанийх нь хувьцааны ханш адилхан унаж байгаа сонин үзэгдлийг хэн юу гэж тайлбарлах нь одоогоор тодорхой бус байна.

                                                                  Б.Содном

сэтгэгдэл үлдээх