Эрдэнэс Монгол”-ын талаар хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр /2017.04.26 ээлжит хуралдаанаа хийж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай болон УИХ-ын даргын айлчлал, Олон улсын парламентын  холбооны чуулганд оролцсон үр дүнгийн тухай хэлэлцэнэ.

Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх аж.

сэтгэгдэл үлдээх