Шатдаг занар хөгжлийн түүчээ

 Оны эхнээс л унаж эхэлсэн Хятадын эдийн засаг өсөлттэй гараад байна.  Хятад улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн гурван улиралын туршид анх удаа 7.8 хувийн өсөлтийг заалаа. Аж үйлдвэрийн салбарын өсөлт, хөрөнгө оруулалтиын орчин нөхцөл сайжирсантай шууд п холбон тайлбарлаж байгаа юм. Төрөөс системтэйгээр аж үйлдвэр болоод эдийн засгийн бүх салбараа жигд хөгжүүлж байгаа болохоор ирэх гурван жилдээ энэ өсөлт хадгалагдана гэсэн эерэг дүгнэлтийг шинжээчид өгч байна.

Манайхан нүүрсээ борлуулж чадахгүй тасалдахад хүрч байсан нь энэ аварга том зах зээлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ хумигдсантай холбоотой байсан. Уул уурхайн экспортын 80 орчим хувийг дангаараа унаад ирэхээр эдийн засгийн бусад салбар богино хугацааны дотор эвгүйтсэн. Харин одоо байдал бага ч болов нааштайгаар эргэж байгаа ч гангийн үйлдвэрлэлийн өсөлт тогтворжих хараахан болоогүй байгаа нь асуудалд илүү нухацтай хандахыг сануулж байгаа хэрэг болоод байна.

Саяхан Энержи Ресурс, Таван толгой, Эрдэнэс Таван толгой Хятадын Шенхуа Энержитэй 20 жилийн хугацаатай коксжих гүүрс голлосон нэг тэрбум тонн нүүрсийг борлуулахаар санамж бичиг байгуулсан нь том баталгаа боллоо. Тонн тутмыг нь 50 ам.доллараар гээд тооцвол 50-70 тэрбум ам. долларын бүтээгдэхүүн борлуулна гэсэн тооцоо гарч байгаа юм. Хятадын аварга том аж үйлдвэрийн салбарт энэ нь бараг юу ч биш. Гол нь түүнийгээ яаж хүргэх вэ гэдэг бидний хувьд толгойны өвчин. Хэрүүлийн алим болоод хугацаа алдаг ярьсаар суугаа төмөр замаа нэг тийш нь болгохгүй бол энэ их эргэлтийг дэд бүтэц даахгүй.

Газар нутгийн маань 300 орчим нүүрсний геологийн илрэцэд агуулагдаж байгаа нүүрсний хэмжээ гэхэд 176 тэрбум гэдгийг тооцоход дэд бүтэцээ найдвартай шийдчих юм бол хорин жилийн дотор нэг тэрбум байтугайг нийлүүлж чадна гэсэн үг шүү дээ. Өнөөхөндөө хятадуудад манай нүүрс хэрэгтэй. Хятадын нүүрсний орд газрууд голдуу хойд, зүүн хойд бүс нутагтаа төвлөрдөг болохоор баруун бүсийнхээ аж үйлдвэрийг дэмжиж хөгжүүлэхэд монголын нүүрс зайлшгүй хэрэгтэй.Ингэхээр Гашуун сухайт ч гэлгүй Алтай цаадах говь цаашлаад баруун урд хил рүүгээ татсан томоохон гарцуудыг нээх хэрэгтэй болоод байгаа юм. Хугацаа алдаж боломгүй байна.

Хэдхэн жилийн дараа гэхэд монголын нүүрс моданоос гарч мэдэх төлөв ажиглагдаж байна. Нүүрснээс олон талаараа илүү шатдаг занар эрчим хүч, гангийн үйлдвэрлэлд түгээмэл хэрэглэгдэх боллоо. АНУ, Канад, Австрали гээд уул уурхайн магнат гүрнүүдийн хэтийн төлөв чухамхүү энэ шатдаг занар дээр тулгуурлан төсөөлөх болов. Хамгийн гол нь түлш шатахуун гаргаж авах байгалийн шавхагдашгүй нөөц. Манайд 800 тэрбумын тонны шатдаг занарын нөөц бий. Өөрсдөө боловсруулаад түлш шатахуунаа гаргаад авч болно. Гадагш экспортолбол нүүрснээс олох ашгаас хэдэн арав дахинаар тоологдох толгой эргэм мөнгөний урсгал төсөөлөгдөнө. Харамсалтай нь манайхан ойрмогхноос анхаарч ганц хоёр судалгаа хийж байгаа ч төрийн зүгээс дорвитой санал санаачлага алга байна. Сая байгуулсан нүүрсний санамж бичиг дээр ч гэсэн хэдхэн нүүрс олборлогч компаниуд  урд хөршийнхний хэл аманд орон байж тонн тутмыг нь 50 ам долларт хүргэлээ.

6

Монголын төр таг чимээгүй. Зөв ч гэсэнгүй буруу ч гэсэнгүй. Мөрөө хавчсан болоод өнгөрөв. Ийм хойрго байдлаар л асуудалд ханддаг болж. Монголын эдийн засгийн ирээдүйн төсөл төлөвлөгөөний оронд засаглалын хямралдаа хөлөө жийлцээд л сууж байх. Аль эсвэл аль нэг намын их хурал илүү их анхаарлыг нь татдаг л болсон байна.

Шатдаг занар бол үнэхээр Монголын ирээдүй.  Арабын уламжилалт газрын тосны өртөг 20 ам.доллар байдаг бол шатдаг занарын хувьд Монгол улс хамгийн чанартай занартай, түүнээс ч хямд олборлох боломжтой улс юм шүү дээ.

сэтгэгдэл үлдээх