Исламын хэт даврагч бүсгүй баригдав

Сингапурын цагдаагийнхан Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элсэхээр хил давах гэж байсан эмэгтэйг баривчилсан байна. Хүүхэд асрагч мэргэжилтэй, 22 настай Сайяхах Иззах Захран аль Ансари гэгчийг баривчилжээ. Тэрбээр Сирид улсад аялах нэрийдлээр хил давж, улмаар Исламын улсын дайчинтай гэр бүл болох гэж байсан нь мөрдлөгөөр тогтоогдсон байна. Баригдаад буй эмэгтэй өнгөрсөн 2013 оноос олон нийтийн сүлжээгээр террористуудын талаар суртал ухуулга хийж эхэлжээ. Тэрбээр тус бүлэглэлийн талаарх мэдээ мэдээлэл бэлддэг байсан гэнэ. Эмэгтэй “Өөрийгөө зарлан тунхагласан Халифатын улсын иргэн болохыг хүссэн” гэсэн байна.

сэтгэгдэл үлдээх