Х.Баттулга хилийн чандад зугтаалгасан хулгайч нараа дуудаач ээ

“Хятад улс руу төмөр тавьчихвал танк ачаад ороод ирнэ” гэсэн үгийг Х.Баттулга хэлсэн билээ. Тийм учраас тусгаар тогтнолоо бодон төмөр зам барих нэрээр 740 сая ам.доллар үрэн таран хийжээ. 740 сая ам.доллар гэдэг тооны тухайд бяцхан тайлбар хийхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар ийм мэдэгдэл хийдэг, баримт сэлт хэвлэлийнхэнд өгдөг юм шүү.

Өөрийн багийн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг гадагшаа зугтаасны маргааш хэвлэлээр Х.Баттулга “Та нар Монгол Улсад ирээд хэрэггүй” хэмээн мэдэгдсэн. Цаадуул нь аль хэдийнээ зугтаах бэлтгэлээ базаан 5-6 орны паспорттай байсан гэдэг. Тэдний зорилго бол ямар ч хамаагүй аргаар төмөр зам бариулахгүй байх байв.

Эдгээр залуус мөнгө төгрөгтэй ч мөнхийн айдастай, интерполоор эрэн сурвалжлагдсан эх оронгүйчүүд болсон доо зайлуул. Энэ үйл явдлын дараагаар Х.Баттулгын туслахуудын дансаар 44 сая ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн албанаас “Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөг захиран зарцуулсан” гэж мэдэгдсэн дээ.

сэтгэгдэл үлдээх