Криштиану Роналдуг шүүгдэгчээр татлаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду татвараас зайлсхийсэн хэрэг холбогдсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Испанийн прокуророос түүнийг шүүгдэгчээр татаж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Мадрид хотын прокуророос Португал хөлбөмбөгчинд оногдох хэргийн талаар хэд хэдэн баримт материал цуглуулснаа мэдээлэв. К.Роналдуг 2011-2014 оны хооронд 14.7 сая еврог татвараас нуусан гэж үзэж байгаа. Өнгөрсөн оны 12-р сард  Дэлхий нийтэд шуугиан тарьсан оффшор дансны мэдээллүүдийн дунд Роналдугийн нэр ч цохиж явсан нь нууц биш ээ. Жил бүр Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын тэргүүн эгнээнд багтдаг тэрбээр өнгөрсөн 2016-2017 оны улирлын туршид 93 сая ам.долларын орлого олсон гэж Форбс сэтгүүл зарласан билээ.

 

 

сэтгэгдэл үлдээх