ХАЙРЫН АРВАН НУУЦ ХҮЧ

Эртнээс хүмүүс хайрын нууцыг сонирхож судалсаар иржээ. Зарим хүмүүсийн хайрын холбоо насан туршдаа бат бөх байхад зарим хүмүүсийнх түр зуурын, хэврэг, аз жаргалгүй байдгийн учир юу юм бол оо?  Ер нь аз жаргал гэж юу юм бэ?

Тэгэхээр аз жаргал нь хувь хүн, түүний амьдралын утга учир, түүний оршин тогтнох нөхцөл, хамгийн гол нь сэтгэл хангалуун амьдрахад оршдог болов уу. Ингээд дараах хайрын 10 нууц хүчийг сонирхъё:

1. Бодол санаа: Хайр нь бодол санаанаас эхэлдэг. Бид юу ч гэж бодож болно. Агуу хайр бол амьдралыг хайрлах хайр ба агуу харилцааг бий болгодог.

2. Хүндэтгэл: Анхнаасаа хэн нэгнийг хайрлахын тулд хүндэтгэж сурах хэрэгтэй. Ингэхийн тулд та юуны өмнө өөрийгөө хүндлэхээс эхлэх хэрэгтэй.

3. Өгч сурах: Хэрэв та хайрыг хүсэж л байгаа бол түүндээ зүгээр л өгч, бэлэглэж сурах ёстой! Та өгч, бэлэглэж чадаж байж илүү их хайрыг хүлээн авах болно. Хайрлана гэдэг нь ямар нэг төлбөр, захиалгагүйгээр өөрийнхөө нэг хэсгийг өгч чаддагт оршино. Нэг үгээр сайхан сэтгэл гаргаж буй хэрэг. Хайрын нууц жор нь та авах ямар боломж байгааг анхаардаг шигээ өгч чадах боломждоо ч мөн анхаарах хэрэгтэй.

4. Найрамдах: Жинхэнэ хайраа олохын тулд та эхлээд жинхэнэ найзаа олох ёстой. Хайрлана гэдэг нь бие биенээ харах биш, хамтдаа нэг зүг чиг, зорилготой байхад оршино.

5. Мэдрэх: Бие биеэ мэдрэх нь хайрын харилцааг бэхжүүлэх хамгийн хүчтэй илэрхийлэл юм. Ингэж мэдэрснээр биеийн болон сэтгэл санааны байдлыг өргөөд зогсохгүй, илүү их хайрыг өгч, авалцдаг.  Мэдэрч, хүрэлцсэнээр бие болоод сэтгэл зүрх эрүүлжин дулаацаж, сэтгэл санаа ч улам бүр нээлттэй болдог байна.

6. Эрх чөлөөтэй байлгах: Хэрэв та хэн нэгнийг хайрладаг бол түүнийгээ эрх чөлөөтэй байлга. Хэрэв тэр яваад эргээд ирж л байгаа бол таных гэсэн үг, хэрвээ ирээгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Тэр ч байтугай жинхэнэ хайрын харилцаатай хүмүүст өөрсдийн орон зай хэрэгтэй болдог. Та хайрлахыг хүсэж л байгаа бол та эхлээд уучилж, өнгөрсөн гуниг зовлон, айдас, мухардлаас нь гаргаж чөлөөлөх хэрэгтэй.

7. Холбоо үүсгэх: Бид нээлттэй бөгөөд үнэнч харилцаатай байж чадвал амьдралаа өөрчилж чадна. Хэн нэгнийг хайрлахын тулд түүнтэй харилцах нь чухал ба ингэхийн тулд түүнийгээ үнэлж сурах хэрэгтэй. "Би чамд хайртай” гэдэг энэ гурван үгийг хэлэхээс бүү ай! Хэн нэгнийг магтах боломжийг бүү алдаж бай! Хайртай хүндээ хайрын үгээ хэлэхгүй байвал та түүнийгээ сүүлчийн удаа харж байж ч болох юм.

8. Чин үнэнч байх: Хайр нь тодорхой бөгөөд чин үнэн бишрэлтэй байж байж л бодол санаа, үйл ажиллагаанд тусгагддаг. Үнэнч бөгөөд итгэлтэй байх нь хайрын жинхэнэ шалгавар болдог. Тиймээс хайрын харилцаандаа чин үнэн харилцааг үүсгэх ёстой. Үнэнч байх нь хэврэг харилцааг ч хүчтэй болгодог.

9. Хайрын илрэл: Гал халуун хайрын мэдрэмжээ хадгалж чадвал хэзээ ч бөхөхгүй. Гүн бишрэл, урам зориг, сонирхол, сэтгэл хөөрөл нь халуун хайрын мэдрэмжийг тодорхойлно. Өнгөрсөн нөхцөл байдлыг шүүмжлэх нь хуучин мэдрэмжийг өдөөдөг. Гэнэтийн гайхалтай харилцаа мэдрэмжийг бий болгодог.

10. Итгэл: Итгэл нь хайрын харилцаанд чухал ач холбогдолтой юм. Итгэлгүйгээр хүн ганцаараа айдас хүйдсийг давж чаддаггүй, зарим нь бүр сэтгэл санаагаа урхидуулан чөлөөтэй амьсгалж чадахгүйд хүрдэг. Хэрэв та түүндээ бүрэн итгэдэггүй бол хайрлах боломжгүй. Хамгийн гол нь “Би түүнд яриангүй итгэж байна уу" гэдгийг өөрөөсөө сайн асуух хэрэгтэй.

Эх сурвалжаас орчуулсан Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх