Казахстанд Байконураас хөөрсөн Союз хөлгийн үлдэгдлийн улмаас нэгэн иргэн амь үрэгдэв

Жезказганы ойролцоо унасан пуужингийн хэлтэрхийн улмаас дэгдсэн түймэрт нэгэн эрэгтэй хүн өртөж амь үрэгдлээ хэмээн Казахстаны хэвлэл мэдээллээ.

Энэ зургадугаар сарын 14-ний өдөр сансрын пуужин хөөргөх үеэр унасан хэлтэрхийнээс талд түймэр дэгдэж, 1964 онд төрсөн нэгэн иргэн түймрийн үеэр авсан түлэгдэлтээ даалгүй амь насаа алдсан хэмээн Казахстаны Дотоод хэргийн яамны онцгой байдлын албаны төлөөлөгч Руслан Иманкулов ярьсан байна.

Мөн 1968 онд төрсөн нэгэн иргэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэд пуужин тээгчийн үлдэгдлийг цуглуулах үүрэг гүйцэтгэж байсан юм хэмээн тэрбээр мэдэгдэв.

Талап тосгоноос 20-иод километрийн зайд Байконураас хөөрсөн пуужин тээгч  "Союз-2.1а" хөлгийн үлдэгдэл унажээ. Мөн хуурай өвсөнд гал авалцан түймэр дэгдсэн байна.

Пуужин тээгч "Союз-2.1а"  хөлөг ачаа тээврийн "Прогресс МС-06" хөлгийг сансарт гаргасан юм. Сансарт хөлөг хөөрөх үед түүний хэсгүүд эргэж газарт унадаг билээ. Үүний улмаас ийнхүү нэгэн хүний амь үрэгджээ.

сэтгэгдэл үлдээх