Дагестанд танк тээвэрлэж явсан ачааны машин хөмөрчээ


Хасавюрт хотын ойролцоо уржигдар танк тээвэрлэж явсан КАМАЗ хөмөрчээ.

Мэдээллийн "Интерфакс" агентлагийн дамжуулснаар хөнгөн тэрэгний согтуу  жолооч КАМАЗ-ын урдуур орсноос энэ осол болсон байна.. Ослын улмаас КАМАЗ-ын жолооч бэртэж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

Танк цохилтын улмаас бага зэрэг гэмтсэн ч гинжин дээрээ бүтэн үлдэж чадсан хэмээн оросын хэвлэл бахархан бичжээ.

Үүний өмнөхөн нэгэн танк өөрийнхөө анги руу очих замдаа Москва орчмын Наро-Фоминскт осолд орон хөмөрч, гинжээрээ дээшээ харж байсан юм.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил