Рио Тинто компани Гвиней Улсын төрийн тэргүүнд өгсөн авилгын хэрэг сөхөгджээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Рио тинто компани нь Гвиней улсын Самандугийн 20 тэрбум долларын Төмрийн ордны төслийн гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францийн зөвлөхөөр дамжуулан 10.5 сая долларын авилгал өгсөн байсан хэрэг илэрсэн билээ.

Энэ хэрэг нь анх Гвиней улсын уул уурхайн сайд асан Махмууд Тиам нь Рио тинто компанийн Гвиней дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Стевен Дин 2010 онд Самандугийн төслийн талыг эзэмшихийн тулд надад авилгал өгөхөөр завдсан гэж мэдэгдсэнээс эхэлсэн байна. Рио тинто энэ мэдэгдлийг няцааж байсан. Гэтэл үүний дараахан нэгэн вэбсайтад Рио тинтогийн захирал Алан Давиес тэр үед Рио Тинто группийн захирлаар ажиллаж байсан Том Албанес болон Зэсийн Группийн захирал асан Сам Воош нартай авилгалд шилжүүлэх төлбөрийн талаар санал солилцсон имэйлийг нийтэлсэн нь энэ хэргийг Рио Тинто дарах аргагүй болсон байна.

сэтгэгдэл үлдээх