ТАВАНТОЛГОЙД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛИЙГ ЦЭГЦЭЛНЭ

С.Батболдын Засгийн газраас иргэн бүрт Тавантолгойн нүүрсний ордоос 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг 2011 онд гаргаж байсан. Гэхдээ 2012 онд хувьцааг сонголттой болгосноор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааныхаа тодорхой хувийг мөнгөжүүлсэн. Оюутнууд мөн хувьцаагаа сургалтын төлбөр болгон шилжүүлж авсан. Дээр нь зарим аж ахуйн нэгж Тавантолгойн хувьцааг худалдан авсан тохиолдол бий. Энэ бүхний бүртгэлийг цэгцлэх шаардлага тулгарч буй аж.

Иймээс “Эрдэнэс тавантолгой” компани 2017 онд багтаан Монгол Улсын 3.1 сая иргэнээс хэд нь 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа, хэд нь хувьцаагаа мөнгөжүүлж болон сургалтын төлбөр болгон авсан, хэд нь хувьцаагаа зарсан бэ гэх зэрэг нарийн мэдээллийг гаргах юм байна.

сэтгэгдэл үлдээх