Ахиад л Парис

Францын нийслэл Парис хотын  Елисейн өргөн чөлөөний орчимд нэгэн этгээд халдлага үйлдэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.Автомашинтай нэг этгээд цагдаа нарын  сууж байсан фургоныг мөргөсөн аж. Уг фургонд дотор найман цагдаа байсан бөгөөд тэд ослын улмаас ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй болохыг албаныхан батлав. Харин осол гарсан машины жолооч газар дээрээ амиа алдсан байна.

“Амиа алдсан этгээд террорист халдлага үйлдэх зорилгоор уг хэргийг үйлдсэн” хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Жерад Коллен мэдэгдлээ.

Учир нь түүний машинаас калашников буу, гар буу болон хийн түлш олдсон байна. Тэрээр цагдаа болон энгийн иргэдийг гол байгаа болгож, олон хүнийг хохироохоор төлөвлөж байжээ. Уг хэргийн ард ямар бүлэглэл байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Дотоод хэргийн яам нийслэл дэх аюулгүй байдлыг улам чангаруулж буйгаа нийтэд зарласан байна.

сэтгэгдэл үлдээх