Украин жолоочгүй хуягт тээвэрлэгч-дайны робот «Фантом»-ын байлдааны чадавхийг өргөжүүлжээ

Украин жолоочгүй хуягт тээвэрлэгч-дайны робот «Фантом»-ын байлдааны чадавхийг өргөжүүлжээ

Байлдааны машин буюу робот «Фантом»-ыг Украины улсын концерн «Укроборонпром» өнгөрсөн оны наймдугаар сард анх удаа үзүүлсэн билээ.

Анхны нээлтийн үзүүлэнгийн үеэр уг машиныг хүний туслалцаагүйгээр явдаг өөрөөр хэлбэл жолоочгүй, байлдааны өндөр эрсдэлтэй бүсэд ажиллах зориулалттай том калибрын пулеметоор зэвсэглэгдсэн байлдааны чухал нэгж хэмээн танилцуулж байсан юм.

Харин энэ удаа тус машины байлдааны чадварыг улам сайжруулж танк эсэргүүцэх пуужинт цогцолбор болон  12,7 мм-ийн пулеметоор тоноглосон байна.
 

сэтгэгдэл үлдээх