Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож “чадсангүй”

Монгол Улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар өчигдөр зохион байгуулагдлаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлж буйгаар "урьдчилсан байдлаар хоёр нэр дэвшигч ойролцоо санал авсан учир дахин санал хураалт байгуулах"-аар болсон гэв.  

Ерөнхийлөгчийн төлөө эрх баригч Монгол Ардын Нам /МАН/-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга болон МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн юм. Сөрөг хүчин Ардчилсан намаас нэр дэвшсэн, популист, тулааны урлагийн од Х.Баттулга иргэдээс хамгийн их саналыг авчээ.

Сонгуулийн хороо өнөөг хүртэл саналыг хуудсыг тоолж буй бөгөөд тун удахгүй дахин сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг нийтэд зарлана.

 

сэтгэгдэл үлдээх