Хөрсний гулгалтын улмаас 90 хүн алга болжээ

 

БНХАУ-ын Сычуань мужид хөрсний гулгалт нүүрлэлээ. Тус улсын баруун өмнөд нутагт болсон хөрсний гулгалтаар 90 гаруй хүн сураггүй болж, 10 хүн өөд болжээ. Одоогоор мянга мянган оршин суугчийг Маошиан хотоос нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Сычуань муж нь Хятадын мужууд дотроос газар зүйн байрлал, уур амьсгалын орчны нөлөөллийн хувьд хөрсний гулгалт, газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүст оршдог гэж эх сурвалжууд мэдээлжээ. Аврагчид Маошиан хотын томоохон барилгууд, хүн ам ихтэй орон сууцнаас иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэх явцад уулын хад, асгатай зам эвдэрч нурсан нь нэлээд хүндрэлтэй байгаа аж.

сэтгэгдэл үлдээх