Санал хураалтын дүнг эцсийн байдлаар нэгтгэж дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургадугаар сарын 26 буюу өчигдөр зохион байгуулагдаж, улс даяар 07.00-22.00 цагийн хооронд санал хураалтыг явуулав. Саналыг 22.00 цагаас эхэлж тоолж эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө 09.15 цагт саналыг эцэслэн нэгтгэж дуусав.

Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 1 сая 978 мянга 298 сонгогч байснаас 66.54 хувийн ирцтэй оролцсоныг СЕХ-ноос мэдээлсэн билээ. Нэр дэвшигчид эцсийн байдлаар саналын тоог танилцуулбал:

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга - 517478

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд -  411748

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар -  409899 

Ингэснээр  сонгуулийн дахин санал хураалтыг зохион байгуулах шаардлагатай болсон бөгөөд энэ шатанд хуулинд заагдсанаар хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч буюу Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөхөөр болж байна.

сэтгэгдэл үлдээх