«Сэлэнгэ-2017» монгол-оросын хамтарсан цэргийн сургууль анх удаа говьд болно

Алан хядагчдын эсрэг хамтарсан хээрийн сургууль анх удаа Монголын говьд болно хэмээн ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Сайншанд хотод алан хядагчдын эсрэг хамтарсан «Сэлэнгэ-2017» хээрийн сургуульд бэлтгэх төлөвлөгөөт бага хурал эхэллээ. 2017 онд энэхүү ээлжит сургуулилтыг говьд хийхээр болсон нь онцлог юм хэмээн ОХУ-ын БХЯ мэдээлж байна.

Сургуулилт наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-нийг хүртэл Монгол Улсын нэгэн полигон дээр болох юм хэмээн оросын цэргийн төлөөлөгчид мэдээлээд анх удаагаа говь цөлийн нөхцөлд алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэх хээрийн суургууль болох болно хэмээн онцолжээ. Сургулилтад хоёр талаас 1000 гаруй ЦАБ оролцох юм.

 

сэтгэгдэл үлдээх