Хойд хөрш газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр боллоо

ОХУ хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан өгөхөөр болсон.

Тэгвэл энэ хэлэлцээр ажил хэрэг болж эхэлжээ. Тодруулбал, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-иас газар тариалангийн техник нийлүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан байна.

Гарын үсэг зурах ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-ийн ерөнхий захирал Мифтахов болон бусад албаны төлөөлөл оролцсон аж.

Ингэснээр ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн газар тариалангийн хор цацагч техник төхөөрөмж манай улсад нийлүүлэх юм.

 

сэтгэгдэл үлдээх