Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн ирц муу байна

Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг анхны байдлаар аймаг, нийслэлээр гаргаснаа танилцууллаа. Нийт дүнгээрээ саналаа өгсөн сонгогчийн ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна. Энэ нь өмнөх сонгууль буюу зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн ирцтэй харьцуулахад 2 хувиар бага үзүүлэлт аж. Сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.9 сая сонгогч бүртгэгдсэн юм. Зөөврийн хайрцгаар сонгогчдын саналыг өчигдөр авсан. Нийт 28544 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан мэдэгдсэнээс 26086 сонгогч саналаа өгсөн нь ирц 91.39 хувьтай гарчээ.

сэтгэгдэл үлдээх