Пхеньян пуужингуудынхаа туршилтанд сэтгэл ханаж өргөн цэнгэв

Сүүлийн арав гаруй жил хөгжүүлсний эцэст тив алгасах пуужингийн туршилт амжилттай болсон гэж Хойд Солонгосын эрх баригчид баяр тэмдэглэжээ.

Нийслэл Пхеньян хотын төв орших Жуче цамхгийн ойролцоо ёслолын буудлага хийж, албаны хүмүүс, цэрэг эрс, энгийн иргэд гээд олон мянган хүн өчигдөр орой /2017.07.06/ цуглаж, баяраа тэмдэглэсэн гэнэ.

Удирдагч Ким Чен Уны тушаалаар Хойд Солонгос долдугаар сарын 4-нд, АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрөөр Hwasong-14 пуужин хөөргөсөн юм. Алсын тусгалтай энэ пуужин 8000 км зам туулж, АНУ-ын Аляск, Хавайд хүрэх хүчин чадалтай гэгдэж байгаа. Пуужин хөөргөсөн тухайгаа Ким Чен Ун “Америк новшнуудад зориулсан бэлэг” гэж  тодорхойлсон билээ.

Ким Ир Сений нэрэмжит төв талбайд болсон баярын арга хэмжээнд Ким Ён-Нам, генерал Хван Пён-со гээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд байлцсан талаар Хойд Солонгосын төв телевиз мэдээлжээ.

сэтгэгдэл үлдээх