Нуурандаа гурван жил хоргодон, өвөлжиж зуссан хунгийн нууц

Манай нутагт цэнгэг устай нэгэн сайхан нуур бий. Энэ нууранд хаврын урь ороход хаа холоос нүүдлийн гоё гоё шувууд нисэн ирж, умбан шумбан цэнгэнэ. Энэ нуурыг бараадан мал хуйтай олон айл зусна. Хүүхдүүд бид нуурын усанд зусангаа тоглоно. Тээр жил говь нутгаас нүүж ирсэн Балдлан манайхтай саахалт зусч билээ. Балдан шгуай арваад насны том хоинтой. Говийнхон уснаас их айх тул охин Сүнжээ нь нуурын эрэг дээр сууж, умбан шумбах биднийг баясан харна. Аав ээж нь бидэнтэй хамт сэлж тоглохыг ихэд хориглодог байсан бололтой. Гэвч хүүхэд насны хүсэл мөрөөдөлийг яалтай билээ. Сүнжээ охин хүний хөл татарсан хойно нуур дээр ганцаараа ирж сэлж сурахыг оролддог байлаа. Гэвч хөөрхий охины цогцос нуурын ёроолд хэвтэж байхыг хүмүүс олсон юм. Ганц охиноо алдсан Балдан гуайнх тэр дороо нүүж одсон юм. Харин Сүнжээ охиныг амь эрсэддэг жил нүүдлийн маш олон шувуу ирж нууранд зуссан юм. Намар болж нүүдлийн шувууд өмнө зүгийг зорин нисэхэдганцхан хун шувуу нуурын дунд хөвөн үлдснийг хүмүүс хөөрхий охины сүнс шувуу болон эргэн иржээ гэлцэх болсон юм. Бурхны шашинд хүн хойд төрөлдөө ямар нэгэн амьтан болон төрж болно гэсэн байдаг. Тэгэхээр Сүнжээ маань их сайхан хун шувуу болон эргэн ирсэн бололтой. Хамгийн хачирхалтай нь тэр хун Сүнжээгийн цогцос олдсон яг тэр хэсэг дээр эргэлдэн хөвдөг байлаа. Лам нараас асуухад, -Хөөрхий олхины сүнс хун шувуу болоод эргэж ирсэн байна. Тэр хун шувууг бүү үргээ. Хэдэн жилдээ энд өвөлжиж хаваржиж зусах юм байна гэж билээ. Үнэхээр тэр сайхан хун шувуу манай тэр нууранд гурван жил болсон юм. Тэр жил маш их цас унасан урт хүйтэн өвөл боллоо. Аав бид хоёр адуугаа туун нуурын хажуугаар өнгөрч явахад зэгсэн дундаас өнөөх хун шувуу гараад ирэв.

-Аав аа хараач.Энэ нөгөө хун шувуу байна. Хөлдөж үхээгүй юм байх даа

-Хүү минь Сүнс хөлддөггүй юм. Бас шатдаггүй. Хөөрхий охины сүнс биед нь шингэсэн болохоор энэ хун ажрахгүй.

Би мориноосоо буун түүний үүрийг хайгаад олсонгүйф. Үүр нь бололтой энд тэндгүй оготно зурам шиг цас нүхлэсэн байв. Тэр нүхэндээ үүрлэдэгийг бодооход аавын хэлсэн үнэн байв. Тэр сайхан хун хааяа тэнгэрт дүүлэн нисч яваа харагдана. Нуурын зэгсэнд гурван жил дараалан өвөлжсөн тэр хунг манайхан Сүнжээ охины сүнс хун болон эргэж иржээ гэлдэгт бүрэн итгэсэн юм. Энэ тухай сонссон Баолдан гуай дараа жилийн зун нуурын дэргэд манайхатай айл сахаалт зуслаа. Өнөөх сайхан хун нуурын дундаа хөвж байснаа ганцаараа пээдгэр нь аргагүй алхсаар Балдан гуайн гэрийн гадаа ирээд хэвчихнэ. Ноход нь хүртэл тэр хун руу дайрахгүй байгааг бодоход хун болон эргэн ирсэн Сүнжээг таниад байгаа бололтой. Ер нь нохой, муур мэтийн амьтад далдыг харах чадвартай байдаг нь тогтоогдсон. Тэр хун Балдан, эхнэр хоёрын гарт л баригддаг байсан нь бүр ч сонин. Аав ээжийгээ таньж буй нь тэр. Өөр хүн ойртмогц нисэн одно. Тэд ч охин маань хун шувуу болон бидэндээ эргэн иржээ гэдэгт бүрэн итгэсэн юм. Бүүр тэр нуурын дэргэд Балдан гуайнх хунг үүрд нисэн одохо хүртэл жилийн дөрвөн улирлыг өнгөрөөн нутагласан юм шүү. Сүүлдээ тэр хун Балдан гуайнхаар чөлөөтэй орж агран хооллодог болсон байлаа. Ийнхүү гурван жилийг үдээд дөрөвдэх жилийнхээ намар нүүдлийн шувууд өмнө зүгийг зорин нисэхэд биднийг харсаар байтал тэр хун ганцаараа баруун хойд зүг рүү дэвэн дэвсээр нисэн одсон билээ. Хун болж эргэн ирсэн охин нь ийнхүү үүрд нисэн одсон тул тэр намар Балдан гуайнх говь нутаг руугаа буцан нүүж билээ.

Д.Саран очир

сэтгэгдэл үлдээх