Дуучин С.Гантогоо элч болов

Өмнөд Солонгосын Аялал жуучлалын байгууллага /KTO/ өнгөрсөн мягмар гаригт /2017.07.04/ Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн тухай Йонхап агентлаг мэдээллээ. Хөрш зэргэлдээ Япон, Хятадаас гадна Монголын жуулчдын татах, аялал жуучлалын салбарыг солонгоруулан хөгжүүлэх зорилготой гэнэ.

KTO-ын төлөөлөгчийн газрын нээлтийн ёслол Улаанбаатар хотод болж, хоёр орны Засгийн газрын гишүүд, дотоодын аялал жуулчлалын агентлаг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл гээд 150 гаруй хүн оролцсон байна.

Сүүлийн таван жилд Монголын жуулчид БНСУ-ыг зорих нь хурдацтай нэмэгдэж байгаа аж. Зөвхөн 2016 онд Монгол Улсаас 79165 хүн Өмнөд Солонгост аялал жуулчлалын шугамаар зочилсон, тэдний 20 гаруй хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаар Йонхап агентлагийн мэдээнд дурджээ. Сонирхуулахад, Өмнөд Солонгост жилд бүр зохион байгуулдаг Ариранг соёлын фестивалд түрүүлсэн Монголын дуучин С.Гантогоо Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын хүндэт элчээр сонгогдсон байна. Тус байгууллагын мэдээллээр өнгөрсөн жилд БНСУ 17.2 сая жуулчин хүлээн авсан байна. Тэдний бараг тал хувь нь буюу 8 сая нь Хятадаас, 2.3 сая нь Японоос иржээ.

сэтгэгдэл үлдээх