Х.Баттулга МОНГОЛ улсынхаа тавдахь Ерөнхийлөгч болох босгыг давав

Ерөнхийлөгчийн сонгуулийн хороодоос санал хураалтын урьдчилсан дүн мэдээлэл СЕХ-нд бүрэн ирээд байна. Ховд аймгийн хэсгийн хорооны саналын дүн мэдээ дөнгөж сая ирснээр нийслэл, орон нутгийн сонгууль дүн мэдээ бүрдлээ. СЕХ сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлж  байгаа дүнг мэдээг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж байгаа юм.  Өнөөдөр гадаад дахь сонгогчдын саналын дүн шуудангаар ирэх юм. Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн урьдчилсан саналын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496840, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610541 сонгогчийн санал авчээ. Нэр дэвшигч Х.Баттулга санал өгсөн нийт сонгогчдын 50.6 хувийн буюу олонхийн саналыг авсан байна. Тиймээс хуулийн дагуу АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд  тооцож болох юм. 

СЕХ-ноос гадаад дахь сонгогчдын саналыг хүлээн авч, санал тоолох автомат машинд уншуулан, дүнг гаргаж, мөн Төв аймгийн сонгогчдын саналд хяналтын тооллого хийсний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулахаа мэдэгдээд байгаа. 

Гэвч цаг агаарын нөхцөлөөр хамаарч “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон гэх мэдээллийг СЕХ өглөө. 

 

Аймаг, дүүрэг

 

Нэр дэвшигчид

Урьдчилсан байдлаар сонгогчдын өгсөн санал /тоо/

 

МАН М.Энхболд

АН Х.Баттулга

 

1

Архангай

15519

16763

 

2

Баян-Өлгий

21306

16201

 

3

Баянхонгор

11944

23025

 

4

Булган

9360

11568

 

5

Говь-Алтай

10793

9334

 

6

Говь-Сүмбэр

3331

2764

 

7

Дорноговь

12456

11657

 

8

Дорнод

10271

13535

 

9

Дундговь

6420

9243

 

10

Завхан

13993

14632

 

11

Өвөрхангай

20209

19001

 

12

Өмнөговь

8412

10258

 

13

Сүхбаатар

10860

11628

 

14

Сэлэнгэ

20032

10381

 

15

Төв

                   19192

                       14561

 

16

Увс

17304

12172

 

17

Ховд

14051

13135

 

18

Хөвсгөл

21550

24135

 

19

Хэнтий

9658

14452

 

20

Дархан-Уул

16154

16496

 

21

Орхон

12452

20042

 

22

Гадаад

 

 

 

Дүүрэг

 

1

Багануур

4791

5183

 

2

Багахангай

1108

682

 

3

Налайх

7068

6979

 

4

Хан-Уул

23476

38047

 

5

Баянзүрх

49030

75765

 

6

Сүхбаатар

20717

32634

 

7

Чингэлтэй

23382

34807

 

8

Баянгол

29102

51596

 

9

Сонгинохайрхан

50343

64272

 

 

сэтгэгдэл үлдээх