Баяр наадмыг хэн нээх вэ

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга өнгөрсөн шөнө санал тооллогын дүнгээр Монгол улсын тавдахь Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 147-д зааснаар “Анхан шатны сонгуульд оролцож санал нь тоологдсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.  Мөн хуулийн 147.2-т Улсын Их Хурал олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. 

УИХ хэрвээ наадмын өмнөх өдрүүдэд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрвөл монголчууд шинэ Ерөнхиийлөгчөө баяр наадмаа нээж үг хэлэхийг нь харна. 

сэтгэгдэл үлдээх