АН-ын бүлэг хуралдаж байна

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 50.6, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 41.2 % санал авсан билээ. Хэдийгээр албан ёсоор сонгуулийн дүнг зарлаагүй байгаа цаашид нэг их өөрчлөлт орохгүй гэж үзсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдахаар цуглаж байна.

Бүлгийн хурлаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх тухай асуудлыг хэлэлцэх гэнэ. Сонгуулийн дүн тодорхой болсон учраас шинэ Ерөнхийлөгчийг наадмаас өмнө тангараг өргүүлэх саналыг бүлгийн хуралдаанаас гаргах бололтой.

сэтгэгдэл үлдээх