АНУ "гэрлийн хурдтай" лазерийн зэвсэг туршив

CNN телесуваг АНУ-ын тэнгисийн цэргийн флот Персийн буланд лазерийн зэвсэг туршлаа хэмээн мэдээлэв.

Телесувгийн мэдээлснээр, лазерийн зэвсгийн системийг (LaWS) тээврийн USS Ponce хөлөг дээр суурилуулсан гэжээ.

Хөлгийн ахмад Кристофер Уэлс хэлэхдээ энэ (LaWS бол ямар ч сумнаас илүү оновчтойгоор байгаа устгана гээд зөвхөн агаарын байг ч бус усан дээрх, газар дээрх гэх мэтээр маш олон төрлөөр амиглаж болох зэвсэг мөн хэмээн онцолсон байна.

CNN-ийн мэдээлж буйгаар дэслэгч  Кейл Хьюз (Cale Hughes) энэ "гэрлийн хурдаар" буудах бөгөөд тив алгасах баллистик пуужингаас 50 мянга дахиин илүү хурдтайгаар байгаа устгах юм хэмээн хэлсэн байна.

 

сэтгэгдэл үлдээх