Нисдэг кран буюу угсралтын ажил гүйцэтгэдэг нисдэг тэрэг Ми-10К

ОХУ-ын «ЮТэйр-Инжиниринг»  компани эдгээр нисдэг краныг үйлдвэрлэдэг юм.

Зөвхөн Ростовт гэхэд  Ми-10 загварын янз бүрийн зориулалт бүхий 55 ширхэг нисдэг кран үйлдвэрлэжээ.

Ми-10 нисдэг краны анхны туршилтын нислэг 1966 оны 9-р сарын 6-нд үйлдэгдсээн юм. Гэхдээ Ростовт 1972 оны 3-р сарын 23-наас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Нисдэг краны бусад нисдэг тэрэгнээс ялгарах онцлог нь ачааны савалгаа, чичргээ даах тусгай системээр тоноглогдсон байдаг юм. 

Мөн нисгэгчдийн кабины доор, кранчны бүхээг нэмэлтээр байрлуулснаараа онцлогтой.

 

сэтгэгдэл үлдээх